Мексикийн Ерөнхийлөгчийн онгоцыг Тажикистанд худалджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МЕХИКО. /AP/. Хэдэн жилийн өмнө худалдаанд тавьсан Мексикийн ерөнхийлөгчийн онгоцыг Тажикистаны Засгийн газарт 1.66 тэрбум песо буюу 92 сая ам.доллароор зарсныг тус улсын төрийн тэргүүн Андрес Мануэль Лопез Обрадор пүрэв гарагт мэдэгдсэн байна.
"Ерөнхийлөгчийн нисэх онгоцыг худалдах, худалдан авах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурсныг би Мексикийн ард түмэнд мэдэгдэж байна. Тажикистаны Засгийн газар албан ёсны тооцооны дагуу 1.658.684.400 песо шилжүүлсэн" гэж тэрбээр твиттер хуудсандаа бичжээ.
Мексикийн удирдагчийн хэлснээр, нисэх онгоцыг худалдсанаас олсон орлогыг хоёр эмнэлэг барихад зарцуулна.
Ерөнхийлөгч Фелипе Кальдеронегийн үед 2012 онд захиалсан уг онгоцыг 2016 оны хоёрдугаар сард буюу Энрике Пенья Ньето тус улсыг удирдаж байх үед Мексикт авчирчээ. Янз бүрийн тооцоогоор 220 саяас 400 сая ам.доллароор худалдаж байна. 2018 оны 12 дугаар сарын 1-нээс тус улсыг удирдаж эхэлсэн Лопез Обрадор уг онгоцыг ашиглаагүй бөгөөд худалдана гэдгээ удаа дараа амлаж байсан юм.