Ж.Байден ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ ирэх долоо хоногт зарлаж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /USA Today/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 2024 оны
ерөнхийлөгчийн сонгуульд улиран сонгогдохын төлөө өрсөлдөнө гэдгээ ирэх долоо
хоногт зарлаж магадгүй гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж пүрэв гарагт мэдээлэв.
Өдгөө 80 настай
Ж.Байден ирэх мягмар гарагт мэдэгдэл хийх төлөвтэй байгаа нь дөрвөн жилийн өмнө
2020 оны сонгуулийн кампанит ажлаа эхлүүлж байсан өдөртэй нь давхцаж байгааг
нэрээ нууцалсан эх сурвалж онцолжээ.
Ж.Байден ерөнхийлөгчийн
сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан билээ. Тэрбээр төлөвлөгөөнийхөө
талаар “удахгүй” албан ёсны мэдэгдэл хийнэ гэдгээ өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд
мэдээлэл өгөх үеэрээ хэлсэн байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд
дахин өрсөлдөх бодолтой байгаагаа илэрхийлсээр ирсэн ч албан ёсны мэдэгдэл
хийхгүй байсан нь дэлхийн хамгийн өндөр настай удирдагчдын нэгд тооцогддог түүнийг
төрийн тэргүүний албыг дахин дөрвөн жил хаших эсэхэд эргэлзэхэд хүргээд байжээ.
Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялбал эрхийн хоёр
дахь хугацаа нь дуусах үед 86 настай байх юм.