Ихэнх нутгаар ойрын өдрүүдэд эрс хүйтэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-03-31 15:17:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦУОШГ-аас ойрын өдрүүдэд ихэнх нутгаар эрс хүйтэрч болзошгүйг мэдээлэв.


Тодруулбал, маргааш Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар, нөгөөдөр баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, дөрөвдүгээр сарын 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга, говийн бүс нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх төлөвтэй. Цаг агаарын улмаас хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүчний салбарын үйл ажиллагаанд хүндрэл учирч болзошгүйг мэдээлж байна.


Иймд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлгийг дагах, жолооч нар замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, онц шаардлагагүй бол замд гарахгүй байх, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд