ГОВЬ-АЛТАЙ: Цоохор ирвэсийн судалгаа хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-27 10:08:28

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн, Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Итали улсын Флоренсийн их сургуулийн эрдэмтэн, судлаачдын хамтарсан баг Говь-Алтай аймгийн Халиун, Бигэр, Цогт, Чандмань сумын нутаг болох Бурхан буудай уулын байгалийн нөөц газар, түүний орчны бүс Эмээлцэг, Далан, Гэгээт, Гичгэнийн нуруунд цоохор ирвэсийн судалгаа хийж байна.


Тэд зорилтот бүс нутагт орчин үеийн судалгааны технологи болох 100 автомат камер байршуулж, цоохор ирвэс түүний идэш тэжээл бологч амьтдын тоо толгойг тогтоох юм. Судалгааны нэгдүгээр үе шат гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл хийх бол хоёрдугаар үе шат зургаадугаар сарын 30-наас эхлэх аж.


Ил судалгааны үр дүн нь тусгай хамгаалалттай бүс нутаг, түүний орчны бүсийн хамгааллын менежментийг сайжруулах, байгаль хамгаалалд нутгийн малчид, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, мал-зэрлэг амьтад хоорондын давхцлыг илрүүлэх, бусад судалгааны төсөл хөтөлбөрийг татан оролцуулах юм хэмээн Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.

Энэхүү судалгааг өнгөрсөн жил Аж богдын нуруунд хийсэн бол дотоодын болон өдгөө олон улсын төслийн зорилтот бус нутгуудаар хийж буйгаараа онцлогтой юм.

Холбоотой мэдээ