БУЛГАН: Төлчин эмэгтэйчүүд чуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2023-03-06 10:25:27

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар “Шинэ хөгжлийг түүчээлэгч шилдэг төлчин эмэгтэйчүүд” чуулга уулзалтыг маргааш зохион байгуулна.

Чуулга уулзалтад 500 эмэгтэй оролцох юм. Аймгийн эдийн засгийн тэргүүлэх салбар болох хөдөө аж ахуйн салбарын гол хөдөлгөгч хүч болж, нүүдлийн соёл иргэншил, мал маллах уламжлалт арга ухаан монгол ёс заншлаа үе дамжуулан хөгжүүлэхэд маш үнэтэй хувь нэмрээ оруулдаг малчин бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, урамшууллын тогтолцоо бий болгох, төрийн үйлчилгээг тогтмол хүртээмжтэй хүргэх, явуулын үйлчилгээ бий болгох шаардлагатай байгааг холбогдох байгууллагууд анхаарч, санал шийдэл гаргах зорилгоор төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулна гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

          Аймгийн хэмжээний 14,5 мянган малчдын 40,7 хувь нь эмэгтэйчүүд юм. Нийт хүн амын 49,1 хувь буюу 30246 мянга нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд тэдний дундаж наслалт 76,4 байгаа нь эрэгтэйчүүдийнхээс 7,2 пунктээр өндөр байна.

Холбоотой мэдээ