Тав хоногт 35 музейд 174 мянга гаруй хүн зочилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, эх орныхоо өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой "Музейн нээлттэй өдрүүд"-ийг Монгол орон даяар өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа.
Монгол орон даяар тав хоногийн турш иргэдэд нээлттэй үйлчилсэн 35
музейгээр нийт 174 512 иргэн зочилж, үндэсний түүх, соёл, өв, уламжлал, ёс заншлын сэдэвт үзэсгэлэн, арга хэмжээ
болон боловсролын хөтөлбөрт хамрагдсан
байна.