Тоглолтын өдөр, цагийн хуваарь гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-03-01 10:19:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Йордан улсад 3 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд Азийн хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн цомын аваргын эхний шатны тоглолт болно. Амман хотын Петра цэнгэлдэх хүрээлэнд болох  тоглолтын өдөр, цагийн хуваарь гарчээ.


ТОГЛОЛТЫН ЦАГИЙН ХУВААРЬ:

Өдөр 1: Лхагва, 2023.03.08

Ливан vs Бутан ( УБ хотын цаг 20:00)

Йордан vs Монгол ( УБ хотын цаг 00:00)

Өдөр 2: Баасан, 2023.03.10

Монгол vs  Ливан ( УБ хотын цаг 20:00)

Бутан vs Йордан ( УБ хотын цаг 00:00)

Өдөр 3: Ням, 2023.03.12

Монгол vs Бутан ( УБ хотын цаг 20:00)

 Ливан vs Йордан (УБ хотын цаг 00:00)

Холбоотой мэдээ