ДУНДГОВЬ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүндэтгэлийг таван ахмадад гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-02-28 10:45:40
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг сар шинийн баярын өдрүүдэд Дундговь аймгийн 100-гаас дээш настай ахмадуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлгийг гардуулав.   


Тодруулбал, Эрдэнэдалай сумын 7 дугаар багийн өндөр настан Т.Дэжид, Сайнцагаан сумын өндөр настан Ц.Амгалан, С.Маамуу, Сайхан-Овоо сумын өндөр настан, “Фронт” хэмээн олноо алдаршсан С.Цэгмид, Баянжаргалан сумын өндөр настан Б.Алтангэрэл нарт золгож, хүндэтгэл илэрхийлсэн байна.



Монгол Улсын гавьяат малчин, олон түмнээ “фронт” нэрээр алдаршсан С.Цэгмид өдгөө 102 нас хүрчээ. Тэрбээр 18 наснаасаа мал маллаж, ажил хөдөлмөрөөрөө шалгаран “Улсын сайн малчдын анхдугаар хурал”-д төлөөлөгчөөр сонгогдон оролцож, тэндээсээ Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугамд бэлэг хүргэж өгсөн түүхэн хүн юм. Монгол Улсаас илгээсэн бэлгийн гурав дахь цуваагаар 217 вагон бүхий дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлс хүргэж, мөн ард түмний хөрөнгөөр боссон 40 танкийг чин сэтгэлийн дэмжлэг болгон хүлээлгэн өгч байснаа тэрбээр дурсан ярьдаг. 

С.Цэгмид буурай 18 насандаа “Улсын сайн малчин” болж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж байсан бол 82 жилийн дараа Гавьяат малчин цол хүртжээ.




Холбоотой мэдээ