Баярын өдрүүдэд ослын 33 дуудлага бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2023-02-24 08:41:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баярын өдрүүдэд буюу  энэ сарын 21-23-нд улсын хэмжээнд гамшиг, осол, гал түймрийн нийт 33 дуудлага бүртгэгджээ.


Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашины бүхээгт хавчуулагдсан нэг иргэн, утаажилтын бүсээс 49, нийт 50 иргэнийг авран хамгаалсан байна.

Харин зам, тээврийн ослын улмаас гурван иргэн амиа алдаж, ахуйн гал түймрийн улмаас нэг хүн гэмтэж бэртжээ. 


Холбоотой мэдээ