“Энержи Ресурс” ХХК-ийн 32 мянган тонн коксжих нүүрсийг арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж энэ сарын 15-нд “Энержи Ресурс” ХХК-ийн 5 багц буюу 32 мянган тонн экспортод гаргах баяжуулсан коксжих нүүрсийг цахим дуудлага арилжаагаар борлууллаа.
Дуудлага арилжаагаар дуудах үнэ 11.66 хувиар өсөж, 1340 юань хүрчээ. Арилжаанд 7 компани оролцсоноос 4 компани худалдан авах санал гаргасныг тус бирж мэдээлэв.
Дараагийн дуудлага худалдааг маргааш зохион байгуулж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 96 мянган тонн хатуу коксжих нүүрсийг арилжина.
Арилжигдсан
нүүрсний мэдээлэл |
|
Цахим
арилжаа зохион байгуулагдсан огноо |
2023.02.15 |
Цахим
арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо |
4 |
Нүүрс
худалдагч этгээдийн нэр |
“Энержи
Ресурс” ХХК |
Нүүрс
худалдагч этгээдийн албан ёсны хаяг |
16
давхар, Сэнтрал Тауэр, 1-р |
Захиалгын
бүртгэлийн дугаар |
ER-23002 |
Дуудах
доод үнэ, валютын төрөл |
1200
юань /тонн |
Хэлцэл
хийгдсэн үнэ |
1340
юань /тонн |
Гэрээний
нийт үнийн дүн |
42,880,000
юань |
Хэлцлийн
дугаар |
2023.02.15-01 |
Үнийн
өсөлтийн хувь |
11.66% |
Арилжсан
нүүрсний багцын тоо |
5 |
Арилжсан
нүүрсний төрөл, ангилал |
Баяжуулсан
коксжих нүүрс |
Арилжсан
нүүрсний чанарын үзүүлэлт |
Үнслэг
(хуурай,%) ≤ 11%, Дэгдэмхий
бодис (үнсгүй хуурай,%) ≤ 28%, Хүхэр
(хуурай, %)≤ 0.85%, Нийт
чийглэг (хүлээн авах үеийн төлөв,%)≤9%, G
индекс ≥ 75 |
Худалдан
авагчийн оршин байгаа улс |
БНХАУ |
Худалдан
авагч |
Inner
Mongolia Kai Bin Energy Co.,Ltd |