ХӨВСГӨЛ: Хөвсгөлд 43,4 градус хүйтэн хонолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
                                                                    Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл
аймгийн нутгаар сүүлийн өдрүүдэд эрс хүйтэрч өнгөрсөн шөнө Рэнчинлхүмбэд 43,4 градус
хүйтэн хонолоо. Дархадын хотгор, томоохон голуудын хөндийгөөр 17-27  градус, өнгөрсөн шөнө 29-40 градус, бусад
нутгаар шөнөдөө 29-36  градус хүйтэн
байв.
Хоногийн хамгийн дулаан нь Рашаантад 12,3 градус дулаан байлаа. Өнөө өглөөний байдлаар нийт нутгаар 0-19 см цасан бүрхүүлтэй байна.

 
Ойрын өдрүүдэд цас орохгүй. Салхи
баруунаас секундэд 3-8 метр. Дархадын хотгороор 
30-35 градус, томоохон голуудын хөндийгөөр 25-30 градус, бусад нутгаар
20- 25 градус хүйтэн байх төлөвтэй байна.
        Улаанбаатар