БАЯН-ӨЛГИЙ: Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд 340 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-01-05 13:54:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн жижиг дунд үйлдвэр эрхэлдэг 4 аж ахуйн нэгжид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 340 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгов.


Энэ удаагийн төслийн сонгон шалгаруулалт нь зээл авах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, бичиг баримтыг цахимаар хүлээн авснаараа онцлогтой болжээ.


Тус аймгийн хувьд Төсөл сонгон шалгаруулах дэд хороонд санхүүжилт хүссэн 11 төсөл иржээ. Үүнээс "Өлгий сүү" компанийн эрчимжсэн үнээний аж ахуйг хөгжүүлэх төсөлд 140 сая, "Жанел кутюр" компанийн оёдлын цехийн үйл ажиллагааг өргөжүүлэх төсөлд 40 сая, "Асылмуракесте" компанийн ноос боловсруулж хатгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөлд 70 сая, "Нурлар" компанийн өвлийн хүлэмжийн төсөлд  90 сая, нийтдээ 340 төгрөг олгохоор шийдвэрлэжээ.


Хөнгөлөлттэй зээлийн шалгуур хангасан аж ахуйн нэгжүүд өнгөрсөн сарын 20-ны өдөр санхүүжилтээ авсан.  


Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгож дэмжсэн дээрх төслүүд хэрэгжсэнээр орон нутагт 21 байнгын ажлын байр бий болно гэсэн хүлээлттэй байна.

Холбоотой мэдээ