Монгол уран бүтээлчид мөсөн зочид буудал урлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-12-20 08:22:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ, эхнэр Э.Ууганцэцэгийн хамт мөсөн зочид буудал урлажээ.


Тэд Швед улсад болсон олон улсын мөсөн урлачдын тэмцээнд хоёр дахь жилдээ оролцож байна. Мөсөн хотхон урлаач, уран сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ өвлийн улиралд цас, мөсөөр, хавар, зун, намрын улиралд мод, элсээр сийлбэр урладаг. Мөн тэрбээр уран сийлбэрийн олон улсын томоохон фестивалиудад үндэсний соёл урлагаа сурталчилж, эх орныхоо нэрийг гаргаж яваа юм.


Энэ удаагийн мөсөн зочид буудлыг нийт олон улсын сийлбэрчид 17 хоногийн хугацаанд барьж, байгуулсан байна. Зочид буудал нь дотроо -5 хэм хүйтэн бөгөөд үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлжээ.


Мөн тэд 2022 оны хоёрдугаар сард Байгал нуурын Ольхон арал дээр гурав дахь жилдээ зохион байгуулсан олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд "Хүннү үеэс" бүтээлээрээ дэд байр эзэлж байв.


Сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнийн хамгийн том бүтээл нь Баянхонгор аймагт босгосон “Үлэг гүрвэлийн цэцэрлэгт хүрээлэн” бөгөөд өндөр нь долоо, урт нь 15 метр үлэг гүрвэлийн баримлыг сийлбэрч Б.Дэлгэрсайхантай хамтарч хийсэн байна.


















Холбоотой мэдээ