Дарханы тариаланчид ургацаа хурааж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-08-28 23:40:01

Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэс, ХХААГ-аас эрхлэн тус аймгийн тариалангийн талбайн ургацын урьдчилсан дүнг тогтоох ажлыг хоёр долоо хоногийн өмнө хийж гүйцэтгэжээ. Тус аймгийн хэмжээнд 107 иргэн, аж ахуй нэгж байгууллага нийт 11.7 мян.га талбайд тариалалт хийсэн байна.

Үүнээс улаан буудайг 9.7 мян.га-д , арвайг 1.7 мян.га-д, бусад үр тариаг 205 га-д тус тус тариалсан. Ургацын урьдчилсан дүнгээр улаан буудай үр тариа тариалсан нийт 11.7 мян.га талбайгаас 18.8 мян.тн буюу нэг га-аас дундажаар 16.2 цн, төмсийг 605 га талбайгаас 7.5 мян.тн буюу га-аас 125.3 цн, хүнсний ногоог 1.9 мян.га талбайгаас 17.7 мян.тн буюу га-аас 138.6 цн, тосны ургамал 1.8 мян.тн, малын тэжээл 105 тн-ыг тус тус хураан авах тооцоо гарсан гэж аймгийн ХХААГ-ын дарга З.Нэргүй ярилаа.

Энэ жилийн ургацыг урьдчилсан байдлаар тогтооход: үр тарианы ургац өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад үр тариа 15.0 мян.тн-оор, төмс 4.6 мян.тн-оор, хүнсний ногоо 13.1 мян.тн-оор, тосны ургамал 1.8 мян.тн-оор тус тус илүү хурааж авах урьдчилсан дүнтэй байна. Тус аймгийн тариаланчид энэ сарын 27-наас эхэлж тариагаа хурааж эхлээд байна

                                                                                                                                            Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ