“Хичээлийн шинэ жил-2016” үзэсгэлэн худалдаа нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-08-28 23:37:43

Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас санаачлан Дархан хотынхоо 55 жилийн ойг угтаж аймгийн Боловсрол, Соёлын газар, Худалдаа Аж үйлдвэрийн танхим, “Дархан Номин” худалдааны төв, Хаан банкны салбартай хамтарч “Залуучууд” театрт энэ сарын 27-29-ний өдрүүдэд “Хичээлийн шинэ жил-2016” үзэсгэлэн худалдаа ажиллалаа.

Үзэсгэлэнгийн нээлтэд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Хөгжлийн Бодлогын хэлтсийн дарга С.Баясгалан болон холбогдох хэлтэс агентлагийн дарга нар оролцлоо. БСШУС-ын Сайдын тушаалаар батлагдсан заавал авах зургаан төрлийн бараа бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчдээс нэг дороос хямд үнээр авах боломжийг энэхүү үзэсгэлэн худалдаа олгож байгаа юм байна. “Шүтэн-Уул” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Одхүү:-“Манайх энэхүү үзэсгэлэн худалдаанд 1-12 дугаар ангийн сурагчдын бүх хэмжээ буюу 52 төрөл размерийн дүрэмт хувцсаар оролцож байна. Бид эндээ худалдаа хийхээс гадна сургуулиудаас захиалга авч байна” гэв.

2016-2017 оны шинэ хичээлийн жилд тус аймгийн ерөнхий боловсролын төрийн болон хувийн хэвшлийн сургуульд 19200 гаруй сурагч, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 7200 гаруй хүүхэд сурч хүмүүжнэ.  

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ