Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд тоног төхөөрөмж хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2022-12-14 07:53:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын бодлого, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Гадаад харилцааны яамнаас санаачлан Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд агаар цэвэршүүлж, халдваргүйжүүлэгч болон адил үйлдэлтэй бүрэн автомат робот, хуруу мэдрэгчтэй мэдээллийн самбар зэрэг 35 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг энэ сарын 13-нд хүлээлгэн өгөв.

Энэ удаагийн арга хэмжээг тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийг агаарын бохирдлын эрсдэлээс хамгаалах, эрүүл мэндийн байгууллагын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор зохион байгуулж байна. Эдгээр тоног төхөөрөмж нь сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн, COVID-19 (SARS-CoV-2), томуугийн вирус болон агаар дахь бусад бактерийг 99% ариутган хорт хийг 96% саармагжуулах үйлдэлтэй бөгөөд эмнэлгийн дотоод агаарын чанар, эх, нярай хүүхдүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээний тав тухтай орчныг бүрдүүлэхэд ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ