Ренчинлхүмбэ сум орчимд 7 хоногт 3 дахь удаагаа газар хөдлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн урд зүгт 23 километрийн зайд 4.6 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлт өнөөдөр 13.42 цагт болсон байна.
Тус сумын ойролцоо 12 дугаар сарын 8-нд 4.5 магнитудын хүчтэй, мөн 6-ны өдөр 4.9 магниутдын хүчтэй газар
хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлсэн билээ.