Ковидын үеийн төсвийг ил тод мэдээлэхийг үүрэг болгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
btlnmn@yahoo.com
2022-12-09 11:59:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Ковидын үеийн төсвийн мэдээллийг ил тод мэдээлж, нээлтэй байршуулахыг Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болгожээ.   


Энэхүү мэдээллээр улс болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл тусламжийн хөрөнгөөр цар тахлын үеийн эмчилгээ, вакцин, худалдан авалт, ариутгал, халдваргүйжүүлэлт, онцгой байдлын үед авч хэрэгжүүлсэн бүхий зардлыг бүхэлд нь олон нийтэд ил болгох аж. Дээрх мэдээллийг ирэх долоо хоногт вэбсайтад байршуулсан байхыг үүрэг болгожээ.

Холбоотой мэдээ