Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
btlnmn@yahoo.com
2022-12-08 08:56:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.


Тус хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолыг тус тус хэлэлцэх юм. 


Мөн Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гэрийн тэжээвэр амьтны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийн зохих шатны хэлэлцүүлгийг хийнэ. 


Түүнчлэн “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх тов гарчээ. 

Холбоотой мэдээ