Өвөрхангай аймгийн баг шигшээ наймд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-12-08 08:41:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны 2 дугаар шатны 6 дахь өдрийн барилдаанд Өвөрхангай аймгийн баг Улаанбаатар хотын багтай таарч барилдан илт давуу буюу 22:3-аар ялж, шигшээ наймд шалгарч, шагналын 5 сая төгрөгөө гардлаа.


Өвөрхангай аймгийн багт улсын харцага Х.Гантулга /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /5/, улсын харцага Ц.Бямба-Отгон /5/, улсын начин Б.Лхагвадорж /0/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /5/, сэлгээгээр орж барилдсан аймгийн арслан Т.Довчинсэмбээ /3/ даваа авлаа.


Улаанбаатар хотын багт улсын начин Б.Бадамсүрэн /2/, аймгийн арслан Б.Хаш-Эрдэнэ /1/, аймгийн арслан Ч.Мөнхтогтох /0/, аймгийн заан М.Даваасүрэн /0/, аймгийн харцага Э.Ширнэн /0/ даваатай барилджээ. Сэлгээнд аймгийн арслан Л.Батсайхан барилдах байсан ч гэмтлийн улмаас энэ удаагийн барилдаанд оролцсонгүй.


Өнөөдөр орой 19.00 цагаас Төв аймгийн баг Сүхбаатар аймгийн багтай хүчээ сорин барилдана.


Холбоотой мэдээ