СҮХБААТАР: Аймгийн ИТХ хуралдаанаар 2022 оны хэрэгжилтийг үнэлж, 2023 оны төсвийг батална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-12-02 15:47:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит 12 дугаар хуралдаан 80 гаруй хувийн ирцтэй болж байна. Хуралдаанаар нийт 13 асуудлыг хэлэлцэх ба онцлох нь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийг үнэлж, 2023 оны төсвийг батлах юм.


Мөн аймгийн ИТХ-ын 2022 оны үйл ажиллагааны товч танилцуулгатай төлөөлөгчид танилцаж, Сүхбаатар аймгийн хүний нөөцийн нийгмийн баталгаа хангах хөтөлбөрийг батлах, Дарьганга суманд шинээр баг байгуулах, аймгийн газарзүйн нэрийн мэдээллийн санг УИХ-аар батлуулахаар уламжлах, төрийн болон орон нутгийн өмчийн улсын үзлэг тооллогын дүнг батлах, цаашид авах арга хэмжээ түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд санал авах гэх мэт асуудлыг хэлэлцэнэ. 

Холбоотой мэдээ