Кино театр ирэх сарын эхээр ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-08-23 15:18:59

Булган аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс шинэ байранд нүүн орсноор хуучин байрыг 3D кино театр болгох шийдвэр гарсан.

Орхон аймгийн харьяа "Сууц трейд" ХХК энэхүү ажлыг гүйцэтгэхээр сонгон шалгаруулалтад оролцож хуулийн дагуу ажлаа эхэлжээ. Тус компани нь барилгын засвар болон кино үзэх танхимыг энэ сарын 15 гэхэд ашиглалтад оруулах гэрээтэй ажиллаж байгаа боловч өнөөдрийн байдлаар хараахан засварын ажил дуусаагүй дахин 7 хоногоор хойшлоод байна. 9 сарын эхний долоо хоногт ашиглалтанд өгөхөөр шаргуу ажиллаж байна.  Тус кино театр нь орон нутгийн хөгжлийн сангийн  204 сая төгрөгийн төсөвт өртөгөөр хийгдэж буй ажил юм. Кино гаргах дэлгэц, бусад тоног төхөөрөмжийг суурилуулснаар кино театр бэлэн болж ашиглалтад орно.

                                                                                                                                 П.Батням

Холбоотой мэдээ