Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгаар дунд дүн авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2022-11-07 10:34:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын стандартаар манай улс энэ жил олон улсаас дунд дүн авчээ.


Тодруулбал, “Олборлох үйлдвэрлэлийн үйл ажиллагааг нээлттэй болгох нь төслийг Лондон хотод төвтэй “Нээлттэй өмчлөл олон улсын байгууллагаас Ил тод болгох байдлын санаачилгад нэгдсэн 13 улс оронд хэрэгжүүлэхээр болсны нэг нь Монгол Улс юм.


Төслийн зорилго нь бүх төрлийн ашигт малтмалын газрын тосны олборлогч компаниудын эцсийн өмчлөгчдийг системтэйгээр олон нийтэд ил тод болгоход чиглэн оршиж байна.


Манай улс 2010 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын стандартын хэрэгжилтийн шаардлагад нийцсэн орон, 2018 онд уг стандартын шаардлагыг хангасан орноор тус тус шалгарч байсан юм. Харин энэ удаа Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын стандартаар манай улс дунд дүн авсныг ковидын цар тахлын нөхцөл байдалд үйл ажиллагаа хумигдсантай холбон тайлбарлаж байна.


Гэхдээ Олборлох байдлын ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөл, ажлын хэсгийн алба, төрийн холбогдох байгууллага, ирэний нийгмийн ТББ-уудын хамтын ажиллагааны үр дүнд үйл ажиллагаагаа таслалгүй, цааш үргэлжлүүлж буйг мэдээллээ.


Дашрамд мэдээлэхэд, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгаас өнгөрсөн 7 хоногт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулганыг УУХҮЯ, иргэний нийгмийн байгууллагуудын ТАН эвсэл, Уул уурхайн үндэсний ассоциаци, зүүн бүсийн аймгуудын Засаг даргын Тамгын газар болон уул уурхайн компаниуд, иргэдийн хамт зохион байгуулав.


Чуулга уулзалтаар төрөөс эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчны хэрэгжилт, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцсон юм.


Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь дэд бүтцийг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн хөгжлийг хангах чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ байгуулахад хөхиүлэн дэмжих зорилготой юм. 

Холбоотой мэдээ