ТӨВ: “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх нярайн яаралтай тусламж” сэдэвт сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-10-28 08:21:07

Төв /МОНЦАМЭ/ “Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх нярайн яаралтай тусламж” сэдэвт 2 өдрийн сургалтыг Төв аймагт зохион байгууллаа. Монгол Улсад хэрэгжиж буй НҮБ-ын Хүн амын сангийн “Эх нярайн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх” төслийн санхүүжилтээр Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын санаачилгаар зохион байгуулжээ. 

Энэхүү сургалтыг онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, нярайн их эмч, нярайн сувилагч, 26 сумын Эрүүл мэндийн төвийн их эмч, эх баригч нарын мэдлэг, эмнэлзүйн ур чадвар сайжирч, эх барих, нярайн тусламж үйлчилгээний чанарт ахиц гарахад бодит дэмжлэг болно гэж үзэж байна. 


Түүнчлэн аймгийн Эрүүл мэндийн салбарын хэмжээнд тулгамдаад байгаа эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад бодит дэмжлэг болж байна хэмээн онцоллоо. 

Төв аймгийн хэмжээнд 2016 оноос хойш 2022 оны 9 дүгээр сар хүртэлх статистик тоон мэдээллээр эхийн эндэгдэл 4, нярайн эндэгдэл 65 гарсан гэх харамсалтай мэдээлэл байдаг ажээ.

Холбоотой мэдээ