“Яруу алдрын Архангай “-нэгдсэн арга хэмжээ болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙЭнэ оны есдүгээр сарын 22-ноос аравдугаар сарын тавны өдрүүдэд Цэцэрлэг хотноо “Яруу алдрын Архангай” –гэсэн спорт соёл урлагын нэгдсэн арга хэмжээ болно.
Энэ арга хэмжээний зорилго нь Арын сайхан хангайн түүхэн замналыг товойлгон сурталчлахаас гадна төрийн ба сайн дурын олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, хамгийн гол нь иргэд, залгамж үеийнхэндээ нутаг орныхоо түүхийг үнэн зөв таниулахад оршиж байгаа аж.
Өөрөөр хэлбэл, хүннүгийн үеэс Хэрэйд аймгаар дамжин өнөөг хүрсэн халхын сайн ноён хан аймаг, Цэцэрлэг мандал уулын аймаг, 1931 оноос эдгээрийн гал голомтыг сахиж үлдсэн Архангай аймгийн түүхийг өнөөгийн азай буурлуудын амьд сэрүүн дээр зөв сийлж үлдээх нь 21 давхар харш барихаас үнэ цэнэтэй гэж уг арга хэмжээг санаачлагч Монголын үндэсний дэвшлийн нийгэмлэг /МҮДН/-ийн тэргүүн хэллээ.
Архангай аймаг Л.Булган