СЭЛЭНГЭ: Цөм сүрэг бүхий айл өрхөд батламж олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-21 20:06:01

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Газар тариалангийн бүс болох Сэлэнгэ аймгийн 16 сумын нутагт үржүүлж байгаа 124480 толгой мал сүрэгт үзлэг ангилалт хийх ажил эхэллээ.

 

Энэхүү ажлын хүрээнд дээрх малд үзлэг ангилалт хийх, ашиг шимийн үзүүлэлтийг тогтоох, баталгаажуулах ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах аж.

 

Энэ удаагийн намрын үзлэг ангилалтаар үржлийн болон цөм сүргийн жишигт тэнцсэн хээлтэгч, хээлтүүлэгчийг ээмэгжүүлж бүртгэлжүүлэх аж.

Мөн малын үндэсний бүртгэл мэдээллийн санд оруулах, цөм сүрэг бүхий айл өрхөд батламж олгох аж.

 

Мал сүрэгт хийх үзлэг ангилалтын ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А/68 тоот тушаал, аймгийн Засаг даргын А/168 тоот захирамжийн хүрээнд хийж байна.  


Холбоотой мэдээ