Гурван яам дэргэдээ хүүхдийн цэцэрлэг байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-08-19 19:35:13

Гадаад харилцааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхайн яам дэргэдээ 70-80 хүүхдийн нийт 230 хүүхдийн цэцэрлэг байгуулахаар болжээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлсэн бөгөөд "Төрийн байгууллагууд ажилчдынхаа хүүхдүүдэд зориулж дотооддоо цэцэрлэг байгуулах тухай санаачилга маань ЗГ-ын хуралдаанаар дэмжигдэж, эхний ээлжинд дээрх гурван яам өөрийн байрандаа цэцэрлэг байгуулахаар боллоо. Мөн 2017 оны нэгдүгээр сараас ашиглалтанд орох орон сууцны болон офиссын зориулалттай барилгууд 1-2 давхартаа заавал хүүхдийн цэцэрлэгтэй байх шинэ стандарт нэвтрүүлэхийг Барилга хот байгуулалтын яаманд үүрэг болголоо" гэсэн юм. 

Н.Туяа

Холбоотой мэдээ