СҮХБААТАР: Цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-10-07 16:23:07

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 10 дугаар сарын 8-нд тус аймгийн ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг аймгийн УЦУОШТ-өөс анхаарууллаа.


Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, салхи секундэд 9-14 метр, түр зуур 20 м/с хүрч ширүүснэ. Иймд тээвэрчид, малчид анхаарал болгоомжтой байж аюулгүй байдлаа хангахыг сануулав. Малчид харилцаа холбоогоо сайжруулж, малаа ойлын бэлчээрт бэлчээн, бага насны хүүхэд, өндөр настныг харгалзах хүнгүй орхихгүй, гадагш гаргахгүй байх зэрэг мэргэлийн байгууллагын өгч буй зөвлөгөөг дагаж мөрдөхийг анхаарууллаа. 

Холбоотой мэдээ