Э.Ариунболд ДАШТ-ий медалийн төлөө барилдахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-10-06 16:49:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны нийслэл Ташкент хотноо болж буй жүдо бөхийн 2022 оны ДАШТ-ий эхний өдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Э.Ариунболд Италийн жүдоч Пантано Анжело /Pantano Angelo/-г цэвэр ялснаар, дэвжээний /Узбекистан/ бөх Баратов Дилшодбек /Baratov Dilshodbek/-тэй медалийн төлөө барилдахаар болов.

 

Өнөөдөр хүчээ сорьсон эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Э.Сумъяабазар болон  эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү  Г.Наранцэцэг нар тэмцээнээ дуусгаад байна. 

Холбоотой мэдээ