Мастерсын ДАШТ-ий эхний өдөр 2 бөх хүрэл хүртэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн ахмад буюу мастерсын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн мягмар гарагт /2022.10.04/ Болгарын Пловдив хотод эхэлж, Монголын багаас 2 бөх хүрэл медаль хүртжээ.
Эхний өдөр В буюу 41-45 насны ангиллын 78 кг жинд спортын мастер Лхагвасүрэнгийн Урианхай, Е буюу 56-60 насны ангиллын 62 кг-д Цогтсайханы Мягмар нар тус тус хүрэл медалийн эзэд боллоо.