ГОВЬ-АЛТАЙ: Үзэсгэлэн худалдаагаар 164 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-10-05 14:16:52

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Алтай түншлэл-2022" үзэсгэлэн худалдаанд 18 сум 2 тосгоны 152 үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид оролцож 164,000,000 төгрөгийн борлуулалт хийсэн байна.


Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, тэдний үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилготойгоор "Алтай түншлэл-2022" үзэсгэлэн худалдааг энэ сарын 3, 4-ний өдрүүдэд Алтай хотноо зохион байгууллаа.


Үзэсгэлэн худалдаанд:

-Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл-53 

-Хүнсний  ногоо жимс-18 

-Гар урлал-19

-Модон эдлэл-7 

-Ноос ноолууран бүтээгдэхүүн-9 

-Эсгий эсгийн бүтээгдэхүүн-8

-Дарс вино виски-4

-Төрөл бүрийн цай-5 

-Талх нарийн боов-4 

-Оёдол-7

-Гутал үйлдвэрлэл-4 

-Арьс ширэн эдлэл-9 

-Гоо сайхан-2

-Хоолны газар кафе - 3 үйлдвэрлэл, үйлчилгээний төрлөөр оролцжээ. 


Энэ жил аймгийн 18 сум, 2 тосгоны бизнес эрхлэгчдээс гадна Завхан, Төв аймгийн баялаг бүтээгчид ирж оролцсон тухай холбогдох албанаас мэдээлэв.

Зохион байгуулагчид хоёр хоногийн турш үргэлжилсэн уг үзэсгэлэн худалдааны шилдгүүдийг тодруулж алдаршууллаа. Тодруулбал, 


-"Шилдэг газар тариалан эрхлэгч" Шарга сумын иргэн Д.Хүдэр

-"Шилдэг үйлдвэрлэгч өрх" Бигэр сумын малчин Б.Болормаа

-"Хөнгөн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн"-арьс шир боловсруулах

 үйлдвэрлэлийн чиглэлээр "Монгол баялаг" ХХК Х.Эрдэнэбаатар

-"Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч"

Дэлгэр сумын иргэн Я.Чойжин

-"Инновацлаг бүтээгдэхүүн"- Сүү, сүүн бүтээгдэхүүн "Энх таян"ХХК Р.Санжжав

-"Шилдэг хоршоо,бүлэг, нөхөрлөл" Алтай сумын "Ажийн-Ундраа"

-"Шилдэг брэнд бүтээгдэхүүн"- нутгийн борцтой цайгаар

"Алтай суль, сульхар" ХХК Д.Наранцэцэг

-Шилдэг зохион байгуулалттай сумаар

Жаргалан сумын Засаг даргын тамгын газар шалгарлаа.


Холбоотой мэдээ