“ОПЕК+” олборлолтоо бууруулах талаар хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-10-03 15:57:20

ВЕНА. /Reuters/. Газрын тос олборлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон түүний холбоотнууд /ОПЕК+/ олборлолтоо өдөрт нэг сая гаруй торхоор бууруулах талаар хэлэлцэнэ гэж ОПЕК-ийн эх сурвалжууд ням гарагт мэдээлжээ. “COVID-19” цар тахлаас хойш зах зээлийг тогтворжуулахын тулд хийх хамгийн том алхам энэ болж магадгүй байна.


Газрын тосны үнэ унаж, зах зээлийн тогтворгүй байдал олон сарын турш үргэлжилж байгаа нь Саудын Арабыг “ОПЕК+ олборлолтоо бууруулж магадгүй гэж мэдэгдэхэд хүргээд байсан юм. Энэ сарын 5-нд болох “ОПЕК+”-ын уулзалт нь 2020 оны гуравдугаар сараас хойших анхны биечилсэн уулзалт болно. 


“ОПЕК+” нь АНУ тэргүүтэй томоохон хэрэглэгч орнуудын зүгээс ирж буй газрын тосны үнийг бууруулахын тулд олборлолтоо нэмэгдүүлэх уриалгыг хүлээн авахаас татгалзсаар ирсэн юм. Гэсэн хэдий ч газрын тосны үнэ дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв тэргүүтэй бусад шалтгааны улмаас өнгөрсөн сард огцом унажээ. 

Холбоотой мэдээ