“GS25” Монголд 100 дахь дэлгүүрээ нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-10-03 14:43:04

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “GS” группийн “GS25” ая тухтай дэлгүүрийн сүлжээ Монгол Улсад 100 дахь салбар дэлгүүрээ нээснээ өнөөдөр мэдэгджээ. “GS25” Зүүн Азийн тус орны зах зээлд нэвтрээд 16 сарын хугацаа өнгөрч байгаа юм.


GS25” Монгол дахь дэлгүүрүүдийнхээ тоог 2025 он гэхэд 500-д хүргэж өргөжүүлэхээр зорьж байна. Тус сүлжээ нь Вьетнамын зах зээлд 2018 онд хөл тавьсан бөгөөд одоогоор 186 салбар дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна.


Мөн БНСУ-ын “BGF Retail” компанийн “CU” сүлжээ дэлгүүрийн хувьд Монголын ая тухтай дэлгүүрийн зах зээлд хурдацтай нэвтэрсэн бөгөөд энэ оны дөрөвдүгээр сард 200 дахь салбар дэлгүүрээ нээсэн юм.


Хүн амынх нь 60 гаруй хувийг 35-аас доош насныхан эзэлдэг Монгол Улс нь Солонгосын ая тухтай дэлгүүрийн операторуудын хувьд ирээдүйтэй зах зээлд тооцогддог. 

Холбоотой мэдээ