СҮХБААТАР: Үйлдвэрлэгчид 130 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Намрын ногоон өдрүүд - Сүхбаатарт үйлдвэрлэв-2022" үзэсгэлэн
худалдаа хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд үйлдвэрлэгчид нийт 130 гаруй
сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Үзэсгэлэн худалдаанд 13 сумын 125 ААН, иргэн 110 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцсон.
Мөн Хэнтий, Дорнод аймгийн үйлдвэрлэгчдийн
төлөөлөл, Японы хүүхдийг ивээх сангийн төсөлд хамрагдаж, сумандаа үйлдвэрлэл
эрхэлж буй сурагчдын бүлэг оролцсон нь онцлог байлаа. Тэдний хувьд Баяндэлгэр
сумын ЕБС-ийн сурагчид. Арьсан эдлэлээр төрөл бүрийн бүтээгдэхүүнийг өөрсдийн
гараар хийж, сумандаа борлуулдаг. Иргэд маш сайн дэмжиж худалдан авдаг тухай
бүлгийн гишүүн ярилаа.
13 дахь жилдээ зохион байгуулсан тус үзэсгэлэн худалдаа энэ удаад зохион байгуулалт сайтайн дээр бүтээгдэхүүнүүдийн нэр төрөл, өнгө үзэмж, сав баглаа боодол гээд бүгд стандартад дөхсөн, чанарын шаардлага хангахын зэрэгцээ сонголт сайтай байсныг зохион байгуулах комисс болоод иргэд хэлж байлаа.
11 төрөлд шилдгүүдийг шалгаруулж урамшуулсан бөгөөд сум, орон нутгийн үйлдвэрлэгчдээ хамруулсан байдал, бараа бүтээгдэхүүний нэр төрөл, борлуулалт зэрэг нэгдсэн шалгаруураар Халзан, Мөнххаан сум бусад сумаа тэргүүллээ.
Мөн шилмэл малын үзэсгэлэн
худалдааг зөвхөн бог малын төрлөөр явуулсан бөгөөд энэ төрөлд найман
сумын таван
ААН, 15 иргэний 128 бог мал оролцсоноос гойд ашиг шимт мал шалгаруултад 64 бог мал оролцжээ. Баяндэлгэрийн улаан ухна, илүү нугаламт үзэмчин хуцаас хонин сүргийнхээ
үүлдэр угсааг сайжруулах зорилгоор худалдан авах малчид цөөнгүй байжээ.