Улаанбаатарт 17-19 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-10-04 12:18:12

Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй.

Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч  шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 8-13 хэм, говийн бүс нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 14-19хэм  дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд