Коронавируст халдварын 26 тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2022-09-26 13:09:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт PCR-ийн шинжилгээгээр коронавируст халдварын 26 тохиолдол батлагдав. Үүнээс:

  • Нийслэлд 16
  • Орон нутагт 10 тохиолдол илрэв.

Орон нутагт Өмнөговь аймагт хамгийн их тохиолдол бүртгэгдээд байна. Улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн халдварын тоо 982.726 болов. Сүүлийн 24 цагийн хугацаанд эмнэлгээс 12, гэрийн хяналтаас 54 хүн гарч, эдгэрсэн байна. Одоогоор 803 хүн хяналтад байгаа талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Холбоотой мэдээ