ДУНДГОВЬ:Говийн бүсийн чуулга харваанд Дундговийн баг түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-26 11:34:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд болсон Говийн бүсийн чуулга харваанд Дундговь аймгаас хоёр баг оролцож, Дундговь аймгийн үндэсний сурын харвааны Цахиур баг, Онч мэргэн багаас шигшигдсэн нэгдүгээр баг тэргүүн байрт шалгарав.


Тус тэмцээнд Дорноговь аймгийн 4, Говьсүмбэр аймгийн 2, Өмнөговь аймгийн нэг, Баянхонгор аймгийн нэг, Дундговь аймгийн 2 багийн 300 гаруй харваач оролцож, багийн харваа, цуваа харваа гэсэн хоёр төрөлд өрсөлдөн цэц мэргэнээ сорьсон аж.


Чуулга харвааны цуваа харваанд аймгийн мэргэн, спортын мастер Б.Отгонхүү 40 сумандаа 37, Монгол Улсын мэргэн Ө.Хатанболор 40 сумандаа 39 онож, хос “Алтан" медалийн эзэд болжээ.

Түүнчлэн Цахиур багийн харваач, аймгийн мэргэн  Г.Чимэг 40 сумандаа 32 онож, Спортын мастер цол хүртлээ. 


Холбоотой мэдээ