ГОВЬ-АЛТАЙ: “Алтайн түншлэл-2022” үзэсгэлэн худалдаа 18 дахь жилдээ болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-23 14:28:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой “Алтайн түншлэл-2022” үзэсгэлэн худалдаа 18 дахь жилдээ болох гэж байна.


Үзэсгэлэн худалдаанд тус аймгийн сум бүрээс жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, нөхөрлөл, хоршооны төлөөлөгчид үндэсний хувцас, гутал, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ, гар урлал, сур суран эдлэл, гоёл чимэглэл, эсгий болон ноос ноолууран бүтээгдэхүүн, нийтийн хоол зэрэг төрлүүдээр оролцдог .

Үүнтэй холбоотойгоор үзэсгэлэн худалдаанд оролцох иргэн, аж ахуйн нэгж байгууллага, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, нөхөрлөл, хоршооны мэдүүлгийг Есөнбулаг сумын ЗДТГ хүлээн авах ажээ.

Аравдугаар сарын 1,2-ны өдрүүдэд Алтай хотноо зохиох уг үзэсгэлэн худалдаа нь орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжин, шинэ залуу баялаг бүтээгчдэд туршлага солилцох боломж олгодгоороо давуу талтай.




Холбоотой мэдээ