Япон улсад 100 настнуудын тоо анх удаа 90 мянгад хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ankhbayar.abr@yahoo.com
2022-09-20 15:50:24

ТОКИО. /Zaobao/. Япон улсад 100-аас дээш настнуудын тоо анх удаагаа 90 мянгыг давсан нь түүхэн дээд үзүүлэлт болсон бөгөөд 52 жил дараалан өссөн нь тус улсад хүн амын хурдацтай хөгшрөлтийн асуудал сорилт болоод байгааг харуулжээ.


Тодруулбал, тус улсын ЭМЯ-наас баасан гарагт нийтэлсэн тоо баримтад дурдсанаар, 100-аас дээш настнуудын тоо 90 мянга 526-д хүрсэн нь өнгөрсөн оныхоос 5 хувиар, 20 жилийн өмнөхөөс 5 дахин нэмэгдсэн байна.


Тэдгээрийн дотор 80 мянга гаруй нь  /88.6 хувь/ эмэгтэйчүүд байгаа бол 10 мянга гаруй нь /11.4 хувь/ эрэгтэй хүмүүс байгаа аж.


Японы хамгийн өндөр настай эмэгтэй Осака мужид амьдардаг бөгөөд энэ жил 115 настай, харин хамгийн өндөр настай эрэгтэй нь Хирошима мужийн иргэн энэ жил 111 настай хүмүүс байна.


Тус улсын ЭМЯ 1963 оноос энэхүү үзүүлэлтийг бүртгэж эхлэсэн ба тухайн үед тус улсад 100-аас дээш насны 153 хүн байсан бол 1981 онд 1000, 1998 онд 10 мянга, энэ онд 90 мянгад тус тус хүрч байв. Мөн энэ тоо цаашид ч өсөх төлөвтэй байгаа юм. 

Холбоотой мэдээ