СҮХБААТАР: Зарим сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг шинэчиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-18 11:27:11

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эрдэнэцагаан, Наран, Халзан сумын ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны модон жорлонг ариун цэврийн байгууламжаар солих төсөл амжилттай хэрэгжиж, орчин үеийн шийдэл, шинэ технологи бүхий ариун цэврийн байгууламжуудыг ашиглалтад орууллаа.

Тодруулбал Эрдэнэцагаан сумын ЕБС-ийн 100 хүүхдийн эрэгтэй, эмэгтэй дотуур, Наран, Халзан сумын 220 хүүхдийн сургууль, 50 хүүхдийн дотуур байрны ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулж, сурагчдын сурч, хүмүүжих орчныг бүрдүүлсэн байна. Уг ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Сайрын харанга" ХХК гүйцэтгэжээ.

 

Холбоотой мэдээ