ӨВӨРХАНГАЙ: Мандалговиос Арвайхээр хүртэл 290 км цахилгаан дамжуулах агаарын шугам татна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-15 16:53:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Дэлхийн банканд хандан “Эрчим хүч -3” төслийг хэрэгжүүлэх санал тавьсны дагуу бэлтгэл ажил хийж байна.


Энэ хүрээнд Дэлхийн банкны эрчим хүчний ахлах мэргэжилтэн Ян Гин Сон, төслийн багийн ахлагч Росс Бутлер тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр аймгийн Засаг дарга А.Ишдоржтой уулзаж санал солилцлоо.


Уг төслөөр эрчим хүч дамжуулах 1000 гаруй км шугамыг зүүн, өмнөд бүсэд байгуулах юм. Өмнөд бүс буюу Мандалговиос Арвайхээр хүртэл 220 кВ-ын 290 км цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станц барих төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг хангаж байна

Холбоотой мэдээ