Ундны усны савны ариун цэврийн талаар иргэдэд мэдлэг олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-16 17:50:09

"Хотын соёл" төсөл Өмнөговь аймагт амжилттай хэрэгжиж байгаа билээ. Уг төслийн багийнхан "Эрүүл мэнддээ анхаарья" уриалгын хүрээнд "Гүний ус " ХХК-тай хамтран гэр хорооллын ус түгээх байруудаар явж ундны усны савны ариун цэвэр, зөөвөрлөлт, хадгалалт, зохистой хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.

Тус үйл ажиллагааны хүрээнд ус түгээгч нарыг иргэдэд зөвлөгөө өгөх чиглэлээр чадавхжуулж, мэдээлэл сурталчилгааны плакат, гарын авлагаар хангасан байна. Даланзадгад суманд 28 ус түгээх байр байдаг бөгөөд хоногтоо дунджаар 112 тн  усаар иргэдэд үйлчилдэг гэнэ. Усан санчдын хэлж байгаагаар иргэд голдуу хуванцар саваар усаа зөөвөрлөдөг байна.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ