ГОВЬ-АЛТАЙ: "Соёлын орон зай" үйл ажиллагаа маргааш болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-09 12:15:50

Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Соёлын орон зай" үйл ажиллагааг аймгийн хэмжээнд есдүгээр сарын 10-ны өдөр аймгийн соёл, урлагийн салбарын байгуулллагууд хамтран зохион байгуулна. 

Соёл, урлагийн ажилтны 29 дэх өдрийг тохиолдуулан "Соёлын орон зай" урлаг, соёлын олон нийтийн оролцоот хөтөлбөрт үйл ажиллагааг иргэдэд нээлттэй зохион байгуулах юм. 

Үүний хүрээнд Алтай чуулгын гадна талбайг соёл, урлагийн байгууллагуудын нээлттэй үзүүлэг, бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээлүүдээр тохижуулж, мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдийн тоглолт, нутгийн авьяаслаг хүүхэд залуусын чөлөөт үзүүлбэрээр иргэдэд үйлчлэх юм. 

Тодруулбал, Есдүгээр сарын 10-ны 11.00 цагт нээлтийн үйл ажиллагаа болж, баярын тоглолт, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, уламжлалт хоолны танилцуулга, худалдаагаар үргэлжлэх ажээ. Түүнчлэн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн дугуйлан, сургалтуудын танилцуулга, Open stage хүүхэд, залуучуудын чөлөөт үзүүлбэр болох ба мөн өдөр шинээр төрсөн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа болно хэмээн тус аймгийн Соёл, урлагийн газраас мэдээллээ.


Холбоотой мэдээ