Улаанбаатарт 22 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
gantuya@montsame.mn
2016-08-16 09:40:56

Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдөр 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр бүх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын зарим газар, баруун болон говь аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говь болон Говийн аймгуудын өмнөд хэсгээр 29-34 градус, говийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар 23-28 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 21-23 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 63 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна. 

Холбоотой мэдээ