“Монгол-Австралийн харилцаа 50 жил” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-17 18:22:54
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэн, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран “Монгол-Австралийн харилцаа 50 жил” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотноо 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав.


Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан энэ удаагийн хуралд УИХ-ын гишүүн, Монгол-Австралийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Д.Цогтбаатар үндсэн илтгэгчээр оролцсон бөгөөд Элчин сайд Д.Даваасүрэн, Элчин сайд К.Смит, Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгийн захирал Наташа Фийн, дэд захирал Ли Нарангоо, МУИС-ийн ОУХНУС-ийн захирал Ж.Баттогтох, Шинэ Өмнөд Уэльс мужид суугаа Өргөмжит консул Браян Торнтон болон Гадаад харилцааны яам, Австралийн үндэсний их сургууль, МУИС-ийн ОУХНУС, Хүмүүнлэгийн их сургууль, Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцов.


Илтгэгчид Монгол-Австралийн харилцаа, боловсрол, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа, Австрали дахь монгол судлал зэрэг олон сонирхолтой сэдвээр илтгэл тавьж, дэлгэрэнгүй ярилцав.




Холбоотой мэдээ