Олон улсын мэдээлэл зүйн олимпиадаас хос хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-14 13:58:09
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын мэдээлэл зүйн 34 дүгээр олимпиад Индонез улсын Ёогякарта хотноо 2022 оны 8 дугаар сарын 7-оос 15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж байна. 


Монгол улсаас  Нест эдүкэйшн сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар, Сант сургуулийн 10 дугаар ангийн сурагч Д.Энэрэлт, Сэлбэ сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бэлгүтэй нарын бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцож, урьдчилсан дүнгээр Б.Бат-Эрдэнэ, Э.Жангар нар хүрэл медалийн болзол хангаад байна. 


Багийн ахлагчаар ММЗОЗБХ-ы дарга, профессор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар Нэст эдүкэйшн сургуулийн мэдээлэл зүйн багш Д.Өсөхбаатар нар ажиллаж байна.


Энэ жилийн олимпиадын онцлог нь хосолмол (hybrid) хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн 90 орны 91 багийн 357 хүүхэд, залуус авъяас чадвараа сорин уралдаж байгаагаас 269 нь Индонезид ирж, харин 88 нь эх орноосоо онлайнаар оролцож байна.



Холбоотой мэдээ