Монгол бүсгүй "Commonwealth games" наадмын боксын тулааныг дэнслэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-08-10 08:46:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Английн Бирмингем хотод болсон "Birmingham 2022" Хамтын нөхөрлөлийн орнуудын спортын XXII наадамд монгол эмэгтэй шүүгч, боксын төрөлд анх удаа дэнсэллээ.


Олон улсын боксын холбоо /IBA/-ны гурван одтой шүүгч Цэрэнхандын Цогтгэрэл бүсгүй, Бирмингем хотноо 2022 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 8-нд зохион байгуулсан энэ нэр хүндтэй наадмын шүүгчээр ажиллажээ.


Монголын боксын анхны эмэгтэй олон улсын шүүгч түүний хувьд сүүлийн жил гаруйн хугацаанд Токиогийн зуны олимпийн наадам, энэ жилийн 5 дугаар сард Станбулын эмэгтэйчүүдийн ДАШТ, тус Бирмингемийн"Commonwealth games" гэсэн гурван том тэмцээнийг дэнслээд байна.



Холбоотой мэдээ