БАЯН-ӨЛГИЙ: Нийт өрхийн 34,4 хувь нь сэргээгдэх эрчим хүч ашиглаж байна

ОРОН НУТАГТ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-09 14:19:47

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг нь өнгөрсөн оны жилийн эцсийн статистик мэдээгээр нийтдээ 25630 өрхтэй.

Эдгээр өрхүүдийн 14,2 мянга буюу 55,5 хувь нь төвлөрсөн шугам сүлжээнээс цахилгааны эх үүсвэрээ авч байна. Харин 8,8 мянган өрх /34,4 хувь/ нарны цэнгээр ажилладаг сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмж ашигладаг.

Мөн дизель станцаас цахилгааны эх үүсвэрээ авдаг 211, бага оврын цахилгаан үүсгүүр ашигладаг 1893, цахилгааны эх үүсвэргүй 538 өрх байна.

Цахилгааны эх үүсвэргүй нийт өрхийн 8.1 хувь нь аймгийн төвд, 91.9 хувь нь хөдөө сумдад амьдардаг.

Орон нутгаас айл өрхүүдийг цахилгааны төвлөрсөн системд холбох ажлыг шат дараатай хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн онд 871 өрхийг цахилгааны байнгын эх үүсвэртэй болгосон ажээ.  

Холбоотой мэдээ