БАЯН-ӨЛГИЙ: Сурагчид Алтайд орос хэлний мэдлэгээ дээшлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-08-05 09:37:13

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Баян-Өлгий, Ховд аймгуудын 42 сурагч ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсад зуны сургалтад хамрагдаж,  2 долоо хоногийн турш орос хэлний мэдлэгээ дээшлүүллээ.

Уг ажлыг "Русский мир" сангийн дэмжлэгээр Горно-Алтайскийн их сургуулийн баазыг түшиглэн өнгөрсөн сарын 19-нээс энэ сарын 3-ны хооронд зохион байгуулсан аж. Харин Баян-Өлгий аймгийн сурагчдын замын зардлыг аймгийн ЗДТГ-аас шийдвэрлэж өгсөн байна.

Сурагчид зуны сургалтад орос хэлний багш нартайгаа хамт очжээ. Тэнд орос хэл сурахаас гадна Телецк нуур, Манжерок зэрэг Алтайн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, нутгийн соёлтой танилцлаа.

Санаачлагчид нь дээрх зуны сургалтыг 2023 онд дахин зохион байгуулахыг зорьж байгаа ба холбогдох хүсэлтээ эрх бүхий байгууллагуудад уламжлахаар болсон ажээ.

   

Холбоотой мэдээ