Хараат бус ухаалаг хот бий болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2022-08-03 12:50:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Цахим эрдэнэт-I" хөтөлбөрийг хэрэгжүүлэх мастер төлөвлөгөөний хүрээнд “Смарт Эрдэнэт” интерфейс хийх тендерт “Монгол контент” компани шалгарч, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

2024 он хүртэл үргэлжлэх тус хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн орон нутгийн төсвөөс нийт 4 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. 

 Түүнчлэн хөтөлбөрийн хүрээнд Эрдэнэт хотод үйл ажиллагаа явуулдаг томоохон хувийн хэвшил, компаниудыг ухаалаг шилжилтэд уриалах юм байна. Мөн хөтөлбөрт тусгаснаар гар утасны аппликэйшн, мониторингийн систем, веб системүүдийг холбогдох газруудтай интеграц хийж бүтээх аж.

"Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”-ийн захирал, доктор Г.Энхбаяр ярихдаа,араат бус ухаалаг хотыг бий болгох зорилгод үндэслэж “Цахим Эрдэнэт-I" хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Өөрөөр хэлбэл иргэд амьдрах таатай, бизнес эрхлэх, төлбөр тооцооны систем нь ойлгомжтой байх, нэг иргэний ухаалаг хэрэглээнээс нийгэм,  хот, улс даяараа дагаж өөрчлөгдөх боломж бий. Хөтөлбөр амжилттай үргэлжилбэл Харилцаа холбооны салбарт дэвшил авчрах эерэг талтай. Орон нутагт эрүүл мэнд, нийтийн тээвэр, хог хаягдал гээд иргэдэд ач холбогдолтой үйлчилгээнүүдийг эрэмбэлсэн байдаг. Энэ бүхнийг  цахимаар шийдэх боломжтой. Магадгүй "Бүх юм цахимжсан байхад дахиад юуг цахимжуулах вэ" гэсэн асуулт гарах байх. Нэг цэг дээр олон үйлчилгээг төвлөрүүлж илүү хялбараар, нэгдсэн төлбөрийн систем ашиглах нь олон давуу талыг бий болгоно. Тухайлбал автобусыг цахимаар хаана явааг нь харж, эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа гар утсаараа цаг аван зөвлөгөө мэдээлэл авах, өөртөө хэрэгтэй үйлчилгээнүүдийг гар утаснаасаа хялбар авах нь олон талын ач холбогдолтой” гэв.


Холбоотой мэдээ